all Онцлох Бизнес БизнесМаркетинг МаркетингДизайн ДизайнОффис Чадвар Оффис ЧадварМэдээлэл Технологи Мэдээлэл ТехнологиСанхүү Хөрөнгө Оруулалт Санхүү Хөрөнгө ОруулалтХувь Хүний Хөгжил Хувь Хүний ХөгжилЛайфстайл ЛайфстайлГадаад хэл Гадаад хэл

Онцлох номууд

Бүгд

Онцлох подкастууд

Бүгд

Шинэ номнууд

Cal Newport 1d
Slow productivity

“Slow productivity” буюу “удаан бүтээмж” гэхээр утгагүй сонсогдож байгаа биз? Бүтээмж удаан байна гэж байх уу? Бүтээмж гэдэг ойлголт нь өөрөө “хурдан, шуурхай” гэдэг санааг цаанаа л агуулаад байгаа мэт. Гэвч бүтээмжтэй байна гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ? Бүтээмжтэй байж, бүхнийг амжуулах гэж өөрийгөө шахсаар эцэст нь бүтээмж ч үгүй, дээр нь сэтгэл санаа, бие махбодоороо хохирвол яах вэ? Иймэрхүү таагүй үр дүн, нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх “удаан бүтээмж” гэдэг ойлголтыг уг ном танилцуулна. “Удаан бүтээмж” гэдэг нь удаан байхдаа гол нь биш ба аливааг хийхдээ бид урт хугацаанд үр дүн, бүтээмжтэй байдлаа хадгалж чадахуйц арга барил, хандлагаар хийхийг хэлнэ. Ингэснээрээ сүүлийн үед дэлгэрээд буй ажил амьдралын хэт хурдан хэмнэлийг сөрөх ойлголт гарч ирж буй юм.

20:07 170
Dr Joe Dispenza 18d
Becoming supernatural

“Таталцлын хууль”, Таталцлын хүч”, “Манифестэшн” (Manifestation) гэх мэт ойлголтууд сүүлийн үед цахим орчинд ихээхэн тархсан. Үндсэндээ эдгээр нь хүссэн зүйлдээ ердөө бодлын хүчээр хүрэх боломжтой гэх ойлголт, арга барил их. Харин ихэнх хүмүүс эдгээрийг мухар сүсэг эсвэл ид шид мэтээр ойлгон үл ойшоож байхад үлдсэн нь таталцлын хүч бодит зүйл хэмээн тангараглахад бэлэн байдаг. Тэгвэл Доктор Джо Диспенза нь энэ бүхнийг шинжлэх ухаанч байдлаар олон жишээний хамт тайлбарлан, хэрхэн эгэл хүмүүс ч эгэл бус үр дүнд ердөө бодлын хүчээр хүрэх боломжтойг заана.

23:03 707
Jessie Inchauspé 25d
Glucose Revolution

Ганцхан номын тусламжтайгаар нойрны чанар, хооллолт, сэтгэл санаа, эрч хүч, арьс, жинг гээд эрүүл мэндээ тэр чигт нь сайжруулах боломжтой гэвэл та итгэх үү? Уншихад хэтэрхий төвөгтэй, мэргэжлийн үг хэллэг, дагахад хэцүү зөвлөгөөгөөр дүүрэн байх юм шиг сонсогдож байна уу? Тэгвэл Жесси Инчаспе-ийн уг ном нь харин ч эсрэгээрээ – ярвигтай хүнд сэдвийн талаар хамгийн энгийнээр тайлбарласан ба дагахад хялбар зөвлөгөө болгон нэгтгэжээ.

19:19 836
Brian P. Moran & Michael Lennington 1m
The 12 week year

Жил бүр л эхлэхэд бид олон зорилт өөртөө тавьдаг хэдий ч бүхэл бүтэн жил байгаа гэсэн бодолд хөтлөгдсөөр зорилгуудаа хойш тавьдаг тал бий. Ингээд зогсохгүй заримдаа жил дуусахын алдад л жилийн эхэнд тавьсан зорилгоо эргэн санаж гэнэт яарч эсвэл өөртөө урам хугардаг. Гэвч яаж зарим нэг хүмүүс жил эхлээд удаагүй байхад аль хэдийн хамаг зорилгуудаа амжуулчихсан байгаад байна? Та тэр хүнээс ялгараад байх зүйлгүй, зорилгууд тань ч нэг их ялгаагүй л байх. Тэгэхээр илүү арга барил, хандлагад л учир байна. Хэрхэн өөрийн нөөц бололцоогоо ашиглан жилийн туршид хийнэ гэж төлөвлөөд биелүүлдэггүй зорилгуудаа богино хугацаанд биелүүлэх вэ? Уг асуултын хариултыг та энэ номоос олох болно.

19:15 1.2k
Timothy Ferriss 2m
The 4-Hour Work Week

Өнгөц харахад уг ном нь хэрхэн долоо хоногт ердөө 4-хөн цаг ажиллах талаар мэт боловч үнэн хэрэгтээ хэрхэн нийгмийн хэвшмэл арга барилыг эвдэн, өөрийн цагийг хамгийн оновчтойгоор ашиглах арга барилын талаарх ном юм. Уг номд “DEAL” арга барилыг тайлбарлах ба үүнийг хэрэгжүүлснээр номын зохиолч Тим Феррисс үе шаттайгаар долоо хоногт хамгийн багадаа 40 цаг ажилладгаа 4-хөн цаг ажилладаг болж чадсан байна. 

20:44 1.4k
Robert Kiyosaki 4m
Баян аавын мөнгөний тэнхлэг

Уг ном нь Роберт Кийосаки-гийн “Баян аав, ядуу аав” цуврал номын хоёр дахь ном ба хэрхэн зарим хүмүүс бусдаас бага ажилласан ч илүү баяждаг нууцыг дэлгэнэ. Ихэнхдээ хүмүүс баялаг, эд хөрөнгийн талаар ташаа ойлголттой байдгаас хэрхэн баяжих аргаа олдоггүй байна. Тэгвэл эд хөрөнгө бүтээх арга барил, уг үйл явцын талаар бодит ойлголтыг уг номоос аваарай.

26:29 3.3k
Vex King 4m
Сайхан мэдрэмж, сайхан амьдрал

Та ойр дотнын хүмүүсээ хайрладаг шигээ өөрийгөө хайрлаж чаддаг уу? Өөрийгөө хайрлах хайр гэж чухам юуг хэлэх вэ? Өөрийгөө байгаагаар нь хайрлах нь таны амьдралд ямар үр дагавар авчрах вэ? Чухамдаа бид бүгд л аз жаргалтай, амар амгалан, сайхан амьдралыг бүтээхийг зорьдог. Гэвч ихэнх маань үнэндээ өөрийгөө сайн таньж мэдээгүй, өөрийгөө хүлээн авч чаддаггүй ба хаанаас яаж эхлэн амьдралаа өөрчлөхийг мэддэггүй байна. Эдгээр болон олон төрлийн асуултад уг ном маш энгийн боловч гүн сэтгэгдэл төрүүлэхээр өгүүлжээ.

31:38 2.9k
Brad Stulberg & Steve Magness 6m
Оргил гүйцэтгэлдээ хүр

Олимпын тамирчид, дэлхийд гайхагдсан хөгжимчид, хамгийн амжилттай яваа бизнесменүүдийг нэгтгэх зүйл бол тэдний гүйцэтгэл, бүтээмж оргил цэгтээ хүрсэн явдал юм. Өрсөлдөөн хэзээ хэзээнээс илүү болсон, бүх зүйл хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй өнөө цагт өөрийн бүтээмж болон гүйцэтгэлийг байнга өсгөх, оргилд нь хүргэх, тэндээ тогтоох нь амжилтын нууц болсон байна. Тиймээс ч уг ном танд хэрхэн өөрийн нөөц бололцоог нээж, гүйцэтгэлээ сайжруулах аргуудыг зааж өгнө.

25:29 3.2k
George S. Clason 6m
Вавилоны хамгийн баян хүн

Одоогоос 8,000 гаруй жилийн өмнөх Эртний Вавилоны түүхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх аргуудыг өгүүлэх уг ном нь анх хэвлэгдсэнээсээ 100 жилийн дараа ч эрэлттэй хэвээр байна. 

29:08 4.7k
Thomas Erikson 7m
Эргэн тойронд дан тэнэгүүд

Танд заримдаа эргэн тойронд тань дан тэнэг хүмүүс байгаа юм шиг санагддаг уу? Юу ч хэлээд ойлгохгүй, өөрсдийн алдааг харахгүй хүмүүс л байгаа мэт тийм мэдрэмж? Яагаад яаж ч хэлж, яаж ч зөвлөөд ойлгохгүй байгааг нь та гайхаж байсан уу?

Бид өөрсдөөрөө бүхнийг дүгнэдэг ба бидэнтэй ижил байдлаар харилцдаг, аливаад ханддаг хүн л биш бол бид “тэнэг” гэх тодорхойлолт өгдөг. Гэвч үнэндээ тэд үнэхээр тэнэг гэж үү? Эсвэл бид өөрсдөө тэнэг юм болов уу? Аль нь ч биш. Зүгээр л бидний ойлголцох арга барил өөр хэрэг. Тэгвэл уг ном танд хэрхэн бүх төрлийн хүмүүстэй “хэл амаа олоход” тусална. 

19:00 3.6k
Robin Sharma 7m
Өглөөний 5 цагийн клуб

Амжилт болон баялгийн нууцыг тайлахаар зорьсон ном зохиолууд цөөнгүй бий. Хүн бүрийн арга барил, амжилт баялгийг тодорхойлох ойлголт нь өөр тул хүн бүрийн амжилтын түүх өөр болохоор тэр биз. Харин нэгэн амжилттай яваа тэрбумтны нууц нь өглөөний 5 цагт босох байсан байна. Тэрээр 5 цагт босох нь түүний амжилтад өөрийнх нь бизнес ухаан, арга барилаас нь ч илүү чухал гэж боддог байна. Иймээс таныг ч мөн “Өглөөний 5 цагийн клубт” урьж байна.

30:15 4.1k
Nick Trenton 7m
Бүх зүйлд санаа зовохоо боль

Нэг л мэдэхэд ямар нэг асуудлын талаар бодож, цааш нь төсөөлснөөр зовниж, шаналсан байдаг уу? Бид тархи сайн зүйлээс илүү муу зүйлийг ургуулан бодохдоо илүү сайн ба тэрэндээ өөрсдөө хямарч гутран явдаг. Тэгвэл бидний санаа зовсон ихэнх зүйлс бодит байдал дээр биелэх магадлал нь маш бага гэдгийг баталсан судалгаа байдаг. Аливааг муугаар төсөөлж, хэрэгтэй хэрэггүй зүйлд зовних нь нэг ёсондоо таны толгойн дотроо босгосон бодлын шорон л гэсэн үг. Та өөрийгөө уг бодлын шорондоо хорьж, түүндээ хязгаарлагдан эрх чөлөөтэй амьдарч чаддаггүй гэсэн үг. Тэгвэл хэрхэн уг бодлын хүлээсээ тайлж, хэрэггүй зүйлсийг хэтрүүлэн бодож зовнихоо болих вэ?

27:37 4.6k

Шинэ дугаарууд

oko_d 2d
Elon Musk Бид Хоёрын Тоглоомноос Сурсан Зүйлс... | EP - 175
Coach Окогийн YouTube суваг. 7 хоног болгон шинэ мэдээлэл эрүүл амьдралын хэв маяг, бүтээмж, амьдралын хэлбэр, Өөдрөг хандлага янз янзын арга барилыг суралцах видеонууд эндээс үзэж болно.
14:20 18
sanaasuuy 5d
АЖИЛЧДЫНХАА СТРЕССИЙГ ТАЙЛАХ ЗАРДЛЫГ БАЙГУУЛЛАГААС НЬ ГАРГАДАГ ГЭНЭ ҮҮ? / "Санаа сууя" подкаст EP43
Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор Төгсбилэг бизнесээ эхэлж байх үед тулгарсан асуудлуудаа хэрхэн зохицуулж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
59:52 34
oko_d 8d
Идэвхигүй Тархи, Савалгаа, Цагийн Менежмент ... | EP - 174
Coach Окогийн YouTube суваг. 7 хоног болгон шинэ мэдээлэл эрүүл амьдралын хэв маяг, бүтээмж, амьдралын хэлбэр, Өөдрөг хандлага янз янзын арга барилыг суралцах видеонууд эндээс үзэж болно.
25:05 53
sanaasuuy 15d
ИЛҮҮ ОЛОН СКҮТЕР ТҮРЭЭСЛЭГЧ КОМПАНИУД МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БАЙНА / "Санаа сууя" подкаст EP42
Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор Батгэрэл бизнесээ эхэлж байх үед тулгарсан асуудлуудаа хэрхэн зохицуулж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
01:12:32 38
oko_d 20d
Дараагийн Түвшинд Гарах Уу HRV | EP - 172
Coach Окогийн YouTube суваг. 7 хоног болгон шинэ мэдээлэл эрүүл амьдралын хэв маяг, бүтээмж, амьдралын хэлбэр, Өөдрөг хандлага янз янзын арга барилыг суралцах видеонууд эндээс үзэж болно. Окогийн амьдралын хэв маягийн #100х version 2.0 программын тухай www.happymessy.com хаягаас аваарай.
28:30 54
unlock 26d
#163 Unlock Podcast - Supercommunicators
Ээлжит дугаараараа бид "Дадал зуршлын хүч" номоороо сонсогчдын маань танил болсон Charles Duhigg зохиогчийн 2024 оны шинэхэн бүтээлийг танилцуулж байна. Өдөр тутам бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг бусад хүмүүстэйх харилцан яриа, харилцаа холбоог хэрхэн үр дүнтэй болгох вэ, хэрхэн сүпер харилцагч болох талаар олон хэрэгтэй зөвлөмжүүдийг олж сонсоорой.
01:17:34 90
sanaasuuy 29d
AI БОЛ ГАНЦХАН ҮГ БИЧЭЭД ЗУРАГ, ДУУ ХИЙЖ ӨГНӨ ГЭСЭН ҮГ БИШ / "Санаа сууя" подкаст EP41
Санаа сууя подкастын энэ дугаарын зочноор Төмөрхуяг хиймэл оюун ухаантай ажиллах үед тулгарсан асуудлуудаа хэрхэн зохицуулж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
57:24 148
oko_d 1m
2023 Оноо Дүгнэчихсэн Үү Одоо Тэгвэл 2024! | EP - 171
Coach Окогийн YouTube суваг. 7 хоног болгон шинэ мэдээлэл эрүүл амьдралын хэв маяг, бүтээмж, амьдралын хэлбэр, Өөдрөг хандлага янз янзын арга барилыг суралцах видеонууд эндээс үзэж болно.
23:03 43
sanaasuuy 1m
ГАДААДААС ИРЭЭД ШУУД БЛОКНЫ ҮЙЛДВЭР ХАРИУЦАЖ АВСАН ТУРШЛАГА / "Санаа сууя" подкаст EP40
Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор Шинэмонгол бизнесээ эхэлж байх үед тулгарсан асуудлуудаа хэрхэн зохицуулж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
53:13 101
sanaasuuy 1m
МӨНГӨ БИЗНЕСТ ЗҮГЭЭР Л ШАГНАЛ БОЛЖ ИРДЭГ ЗҮЙЛ / "Санаа сууя" подкаст EP39
Санаа сууя подкастын энэ дугаарын зочиноор Мөрөн бизнесээ эхэлж байх үед тулгарсан асуудлуудаа хэрхэн зохицуулж САНАА СУУСАН талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
55:23 140
unlock 1m
#163 Unlock Podcast - How to raise an adult
Энэ удаагийн дугаараа бид хүүхдээ утга учиртай амьдралд хэрхэн бэлдэж, тэднийг бие даасан, аз жаргалтай том хүн болгож төлөвшүүлэх талаар сонирхолтой номыг танилцуулж байна. Багаас нь хүүхдийнхээ урдуур хэт орж бүх зүйлийг нь бэлдэх нь эцэг эхчүүдийн бодсоноос ч олон сөрөг үр дагавруудтай юм.
01:20:07 151
oko_d 2m
Зорилгоо Хэрхэн Тодорхойлох Вэ | EP - 170
Coach Окогийн YouTube суваг. 7 хоног болгон шинэ мэдээлэл эрүүл амьдралын хэв маяг, бүтээмж, амьдралын хэлбэр, Өөдрөг хандлага янз янзын арга барилыг суралцах видеонууд эндээс үзэж болно.
22:31 264